手机版
1 2 3 4 5 6 7 8
首页 > 新闻中心 > 行业新闻 >
行业新闻

上海翻译公司完成矿产专业领域蒙语翻译

发布时间:2018-03-13 08:46  点击:

上海翻译公司完成矿产专业领域蒙语翻译
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
БАРИМТ БИЧГИЙН НЭР:    
 “ЧОЙЛ-УУЛЫН ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДЫН ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН ТАЙЛАН”
Зохиогч: Д.Мөнхбаяр, 2012 он
АЖЛЫН НЭР:    
 “ЧОЙЛ-УУЛЫН ХАЙЛУУР ЖОНШНЫ ОРДЫН ДЭЭЖҮҮДЭД ЯВУУЛСАН ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА”
 
ЗАХИАЛАГЧ БАЙГУУЛЛАГА:          “МАЙНЕРЕЛ” ХХК
 
ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА: 
АШИГТ МАЛТМАЛЫН ТЕХНОЛОГИЙН БАЯЖУУЛАЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ “МИНЛАБ” ХХК, УЛААНБААТАР ХОТ
РЕФЕРАТ : 
Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдрийн технологийн дээжинд бодисын найрлагын судалгааг явуулж,  минералог-минераграф-петрографийн онцлогт дүн шинжилгээ хийсэн.
Хүдрийн бүтцийн хувьд гранобласт, метасоматозлог структуртай, кварцитын цул нягт, шохойны үелэг, занарын хуудаслаг текстуртай байна. Хүдрийн гол эрдэс нь фторт кальцийн дундаж агуулга - 41.43 %, мөн карбонатын дундаж агуулга - 1.65 % байгаа нь карбонатын бага агуулга бүхий хүдэрт тооцогдоно.
Хайлуур жоншны технологийн дээжинд баяжуулалтын судалгааг үйлдвэрт хэрэглэгддэг уламжлалт, түгээмэл үндсэн аргуудаар явуулахыг зорьсон.
Ангилан ялгах-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн үндсэн болон хосолсон аргуудыг хэрэглэн  тухайн ордын хүдрийн баяжуулалтын технологийн горимыг тогтоов.
Энэхүү туршилт, судалгааны ажил нь “Минлаб” ХХК ба “Майнерел” ХХК-ийн хооронд хийгдсэн 12/12 тоот гэрээний дагуу хийгдсэн.

 
ГҮЙЦЭТГЭСЭН ХҮМҮҮСИЙН НЭР
 
Д.МӨНХБАЯР – Технологийн туршилтын удирдагч, тайлан бичигч 
 
О.ХОСБАЯР –       Технологийн туршилтын гүйцэтгэгч, баяжуулагч инженер
 
Т.ГАНХУЯГ –       Технологийн туршилтын гүйцэтгэгч, геологич инженер
                         
О.ЧУЛУУНТУЛГА – Химич инженер, химийн шинжилгээ
 
Х.БОЛОРМАА      – Петрографч инженер, бодисын найрлагын судалгаа

ОРШИЛ
 
Хайлуур жонш нь металлург болон химийн үйлдвэрлэл, зарим тусгай салбарууд болох атомын энергетик, гагнуурын материалын чухал түүхий эд болдогоороо эрэлт хэрэгцээ нь байнга өсч байна. Тэрээр мөн бага хэмжээгээр цемент, шохой, эмалийн үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ.
Монгол улсын ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүний нилээд хувийг эзэлж байдгийн хувьд, флюоритын хаягдал хүдэр дэх агуулгыг багасгах, хайлуур жоншны баяжмалын чанарыг тогтмол дээшлүүлэн  илүү өртөг шингээн үйлдвэрлэх нь олборлогчдын амин чухал сонирхол байдаг нь дамжиггүй.
Энэхүү тайланд Хэнтий аймгийн Галшар сумын нутагт орших Х хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Галшар хайлуур жоншны ордын хүдрийн дээжинд хийсэн технологийн туршилтын үр дүнг тусгалаа. Туршилт хийлгэхээр авчирсан тус ордын хүдрийн дээжийн хайлуур жоншны агуулга 7.93 -59.49 %-ийн хооронд байна.
Дээжийн баяжигдах чанарын технологийн судалгааг явуулахдаа одоогийн байдлаар олборлолтын дараа Монголоос ихэвчлэн экспортонд гаргаж байгаа    бүхэллэг жонш, флотацийн баяжмалыг гарган авах бололцоотой эсэхийг голчлон тусгасан ба уламжлалт судалгааны арга болох хүнд шингэнээр боловсруулах, гравитациар баяжуулах аргуудыг завсрын шатанд хэрэглэн тус баяжуулалтыг явуулав.
Дээр дурьдсан судалгаагаар ангилан ялгалт-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн технологийн схемээр туршилтыг явуулан баяжуулалтын горимыг тогтоов.
Флотацийн туршилтыг ФМЛ-3.0 маркийн флотмашин дээр, гравитацийн туршилтыг МОД-0.2 маркийн тунаах машин дээр явууллаа. 
      
1.     БОДИСЫН НАЙРЛАГЫН СУДАЛГАА
1.1.            ТЕХНОЛОГИЙН ТУРШИЛТЫН ДЭЭЖ БЭЛТГЭЛ
Технологийн туршилт хийлгэх зорилгоор Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дахь  Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдрийн 748 кг дээжийг “Минлаб” ХХК-ийн технологийн цехэд хүлээлгэн өгсөн болно.
Хүдрийн дундаж хэмжээ 185 мм байсан ба технологийн туршилтын дээж бэлтгэлийг зураг №1-д үзүүлсэн схемээр хийв.  
Тусгай бэлтгэсэн талбайд тухайн ордыг төлөөлөн авч ирсэн жоншны хүдрийн чулуулгийн дээжийг жигд тараан тавьж дараахи байдлаар ялгав. Үүнд:
-       Флюоритын цул бүтэцтэй харьцангуй өндөр агуулга бүхий дээж;
-       Кварц-флюоритын судал бүхий дундаж агуулгатай дээж;
-       Кварц-флюоритын брекчийн, хэмхдэсээр цементлэгдсэн хүдрийн бага агуулгатай дээж;
-       Флюоритын бага агуулга бүхий ядуу хүдэр гэсэн 4 хэсэгт хуваан ангилсан ба ангилал тус бүрээс бодисын найрлагын судалгааг явуулахаар тодорхой хэсэг дээжийг цуглуулж аван петрограф-минераграф, минералогийн шинжилгээнд бэлтгэв.
Хэт их овортой чулуулгийн дээжийг хагалж, бутлах замаар ойролцоогоор 200 мм-оос доош хэмжээтэй болгосны дараа + 50 , -50+25, -25+10, -10+5 мм фракцийн хэмжээгээр ялган, жигнэлт хийлээ.
Дээжийг хацар буталгаагаар -5 мм болтол жигд буталсны дараагаар хүдрийг жигд төлөөлөх чанарыг хангах үүднээс конус цагиргийн аргаар 3 удаа хольж бэлтгэсэн.  
Хольсон дээжийг тэнцүү 2 хэсэгт хуваан 1 хэсгийг нөөц болгон үлдээж, нөгөө хэсгийг технологийн баяжуулалтын туршилт явуулах зорилгоор бул буталгаагаар бутлав.
Бул буталгаагаар дээжийг 1 мм хүртэл жигд буталсны дараагаар флотацийн туршилтанд зориулж 0.074 мм буюу 200 меш хэмжээ хүртэл МЛ-3 маркийн тээрмээр оруулж, нунтагласны дараа жигд хуваалт хийж физик, хими, минералог, минераграфийн шинжилгээ хийх дээжийг таслан авсан болно.
 
Анхдагч хүдэр
 
Хацар буталгаа
Бодисын найрлагын судалгааны дээж сонголт
- 5 мм
+ 5 мм
  Бул буталгаа
Конус цагиргийн хуваалт 3 удаа
1/2
1/2
Дубликат дээж
Бөмбөлөгт тээрэм
- 1 мм
- 1 мм
Баяжуулалтын туршилт
Физик, хими, минераграф, минералогийн шинжилгээ
2 мм
Баяжуулалтын бүтээгдэхүүн
Зураг 1.1 Дээж бэлтгэлийн схем
 
1.2.            ПЕТРОГРАФ-МИНЕРАГРАФ-МИНЕРАЛОГИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Гидротермаль-метасоматит чулуулгийн шинж чанар.
Гидротермаль-метасоматит хувирлаар хувирсан чулуулгийн анхдагч чулуулаг нь тектоник хүчтэй эвдрэлийн улмаас брекчлэгдсэн байх ба суларсан бүсээр нь флюоритжилт, кварцжилт зэрэг процессууд явагджээ. Анхдагч чулуулаг нь бүтэц болон найрлагын хувьд хүчиллэг найрлагатай трахириолит байсан байна.
1.       №1  чулуулгийг гаднаас нь харахад цайвар ногоон өнгөтэй, судаллаг бүтэцтэй харагдах ба цайвар ногоон өнгийн флюоритийн судал болон кварцын судлууд нь бие биентэйгээ ээлжлэн салаавчлан байрласан байна. Энд цайвар ногоон өнгийн флюоритийн судлууд нь нарийн ширхэгтэй болон дунд зэргийн, янз бүрийн ширхэгтэй ажиглагдана.
2.      №2  чулуулаг нь бор шаргал өнгөтэй брекчи байна. Энэ брекчийн цементлэгч хэсэг нь флюоритын судлуудаас тогтсон байна. Энэ чулуулаг нь судаллаг-брекчийн төрөлд хамаарагдана.
3.      №4 нь бор хүрэн өнгөтэй харагдах брекчи байна. Мөн энэ брекчийн цементлэгч хэсэг нь флюоритоос голлон тогтсон ба кварц бага агуулгаар оролцжээ. Энэ брекчи нь брекчлэг-массивлаг төрөлд багтана.
 
1.2.1.      МИНЕРАГРАФИЙН ХУРААНГУЙ БИЧИГЛЭЛ:
Аншлиф № 1:   Структурбичилшигтгээлэг 
Текстурмассив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм0.02-0.1;0.01-0.08;0.005-0.01.
Хүдрийн эрдсийн агуулга (%)
Хүдрийн эрдэс
 
% Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
магнетит
гетит
гидрогетит
цөөн
цөөн
5.0
    магнетит→ гетит→гидрогетит
 
      
Энэ чулуулаг нь жижиг ширхэгтэй, бор шаргал өнгөтэй байх ба чулуулагт хүдрийн эрдсээс дээр дурьдсан эрдсүүд тодорхойлогдсон боловч тэдгээрийн агуулга бага, цөөн мөхлөгүүд тааралдана.
Магнетитын мөхлөгүүд нь изометрлэг, заримдаа тэгш өнцөгт, шоо хэлбэртэйгээр жигд байдлаар тархан байрлаж, бичилшигтгээлэг структурыг үүсгэжээ. Магнетитын мөхлөгийн хэмжээ 0.02-0.1 мм байна. Магнетитийн зарим мөхлөг дотор мартитийн зөв бус, пластинлаг хэлбэрийн жижиг мөхлөг ажиглагдаж байна.
       Гетитийн жижиг призм, тэгш өнцөгт хэлбэрийн 0.01-0.08 мм хэмжээтэй мөхлөг ганц нэг тааралдана.
Гидрогетит нь хүдрийн бус эрдэст гол төлөв нэвчсэн байдлаар тааралдах бөгөөд заримдаа зөв бус хэлбэртэй мөхлөгүүд болон мөн нарийхан хялгасан судал үүсгэсэн байна. Гидрогетитийн мөхлөгийн хэмжээ 0.005-0.01 мм байна.
Аншлиф № 4:   Структурбичилшигтгээлэг 
Текстурмассив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм0.02-0.06; 0.001-0.004.
Хүдрийн эрдсийн агуулга, %
Хүдрийн эрдэс % Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
магнетит
гидрогетит
цөөн
0.1
    магнетит→ гидрогетит
 
Энэхүү чулуулаг нь жижиг-дунд зэргийн ширхэгтэй, шаргал хүрэн өнгөтэй харагдана.
Уг чулуулагт хүдрийн эрдэс бараг тааралдахгүй, харин магнетитийн ганц нэг мөхлөг болон гидрогетит харагдана.
Магнетит нь зөв бус, изометрлэг хэлбэртэй тааралдах ба мөхлөгийн хэмжээ 0.02-0.06 мм байна.
Гидрогетит нь хүдрийн бус эрдсийн дунд лимонит хэлбэрээр нэвчиж чулуулгийг шаргал туяатай болгожээ.
Аншлиф № 2:   Структурбичилшигтгээлэг 
Текстурмассив
Хүдрийн эрдсийн мөхлөгийн хэмжээ, мм:  0.04-0.1, 0.001-0.004.
Хүдрийн эрдсийн агуулга, %
Хүдрийн эрдэс % Хүдрийн бус эрдэс % Хүдрийн эрдсийн ялгарсан дараалал
Магнетит
Гидрогетит
Цөөн
1.0
    магнетит→
гидрогетит
Чулуулаг нь цайвар ногоон өнгөтэй, судаллаг текстуртэй байх ба микроскопийн судалгаагаар уг чулуулагт хүдрийн эрдсээс ганц нэг магнетитийн мөхлөг болон гидрогетит тодорхойлогдсон.
Магнетитийн изометрлэг хэлбэртэй, 0.04-0.1 мм хэмжээтэй мөхлөг ганц нэг тааралдаж байна.
Гидрогетит нь чулуулгийн зарим хэсэгт нэвчсэн өнгөр байдлаар тааралдаж ойр орчмоо будсаны улмаас бор шаргал туяатай болсон байна. Гидрогетитийн тоосонцор мөхлөгийн хэмжээ нь 0.001-0.004 мм байна.
 
1.2.2.      ПЕТРОГРАФИЙН  ХУРААНГУЙ БИЧИГЛЭЛ:
Шлиф№ 2: Микроскопын тодорхойлолт:  брекчи 
Структур : Порфирлог, микропойкилитлог
Текстур:   Брекчлэг
Мөхлөгийн хэмжээ, мм:   0.5-0.6, 0.02-0.1            
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга, %
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Дайвар %
Хэмхдэс 55-60                                      Цемент 35-40
трахириолит- 55-60                                       флюорит 25-30
                                                                           кварц-5-10
Чулуулаг нь тектоник үйлчлэлийн нөлөөгөө хүчтэйгээр бутарч, брекчлэгдэн бие даасан байдлаар хэмхдэслэг хэсгүүдэд хуваагдсан байх бөгөөд завсар орон зайгаар метасоматоз хувирлын нөлөөгөөр үүссэн флюорит, хоёрдогч кварцын мөхлөгүүд цементлэгч байдлаар хөгжсөн байна. 
Бутарч хуваагдсан хэмхдэслэг хэсгүүдэд кварцын цөөн тооны порфир шигтгээнүүд болон жижиг ширхэгтэй үндсэн хэсэг ажиглагдана. Кварцын порфир шигтгээ нь 0.2-0.6 мм хэмжээтэй, изометрлэг хэлбэртэй, мөлгөр зах хүрээтэй тааралдана. 
Үндсэн хэсэг нь кварц хээрийн жоншны 0.02-0.04 мм хэмжээтэй мөхлөгүүдээс голлон тогтсон ба жигд бус талсжилтын улмаас зарим хэсэгт бичил фельзитлаг бүтэцтэй байхад заримдаа сферолитлог, бичилпойкилитлог зэрэг бүтцийг үзүүлсэн байна. Үндсэн хэсэгт оролцож байгаа хээрийн жоншны мөхлөгүүд нь ихэнхдээ калишпатын мөхлөгүүдээр төлөөлөгдсөн бөгөөд эдгээр нь их хэмжээгээр пелитжсэний улмаас бүгд боровтор өнгөтэй болсон харагдана.
Калишпат нь далдлаг ширхэгтэй бичилфельзит, богино таблиц, нарийхан микролитүүд зэргээр төлөөлөгджээ. Зарим хэсэгт кварц, калишпатын мөхлөгүүд нь өөр хоорондоо харилцан зүй тогтол бүхий сферолитлог ургалтыг үүсгэжээ.
Калишпатын мөхлөгүүдийн завсарт кварцын изометрлэг, зөв биш хэлбэрийн мөхлөгүүд 0.02-0.04 мм хэмжээтэйгээр тааралдана. Хэмхдэслэг хэсгүүдийн завсар хооронд флюорит, хоёрдогч кварцын мөхлөгүүд цемент байдлаар хөгжжээ. Флюорит нь сулавтар ягаан өнгөтэй, изометрлэг, зөв бус хэлбэртэй, 0.1-0.8 мм хэмжээтэй мөхлөгүүдийг үүсгэжээ. Флюорит нь кварцтай хамт тааралдана. 
Кварц нь 0.02-0.05 мм хэмжээтэй бичил гранобласт мөхлөгүүдийг үүсгэхээс гадна түүний судал, зурваслаг маягийн тогтцын ханыг даган арай хожуу үүсэлтэй 0.1-0.25 мм хэмжээний босоо баганалаг байдлаар талсжсан байна. 
Мөн түүнчлэн үндсэн хэсэгт болон бутарч суларсан орон зайг даган хүдрийн эрдсийн тэгш өнцөгт, шоо зэрэг идиоморф хэлбэрийн мөхлөгүүд 0.01-0.1 мм хэмжээтэй жижиг мөхлөгүүд жигд тархацтай хөгжжээ. Энэ нь чулуулгийн бага зэргээр хүдэржсэн болохыг  илтгэж байна. 
Шлиф№ 4: Микроскопын тодорхойлолт:   брекчи  
Структур Псаммопсефитлаг, завсар хоорондын
Текстур: брекчлэг
Мөхлөгийн хэмжээ, мм0.1-6.2
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга, %
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Акцессор %
Хэмхдэс 35-40                                                Цемент 55-60
трахириолит- 35-40                                        флюорит 50-55
                                                                           кварц-5
Чулуулаг нь хүчтэй бутрал хэмхэрлийн дүнд үүссэн янз бүрийн жигд бус ширхэгтэй 0.1-6.2 мм хэмжээтэйгээр өнцгөрхөг, хурц шовх үзүүрлэг байдлаар хуваагдсан трахириолитын хэмхдэсүүд болон  тэдгээрийг цементлэсэн хэсгээс бүрдсэн.  
Трахириолитын хэмхдэсүүд нь порфиргүй, афирлаг структуртай, бичилпойкилитлог болон сферолитлог үндсэн хэсэгтэй байна. Трахириолитын хэмхдэсүүд нь кварц, калишпатын  0.02-0.1 мм хэмжээтэй мөхлөгүүдээс бүрдсэн ба эдгээр нь өөр хоорондоо харилцан зүй тогтолт нэг төвөөс гадагш цацарсан сферолитлог ургалтуудыг ихэнхдээ үүсгэжээ.
Эдгээр хэмхдэсүүдийн хоорондох зай завсраар флюоритийн агрегатууд болон хоёрдогч кварцын мөхлөгүүд цементлэгч хэсгийн үүргийг гүйцэтгэсэн байна.
Флюорит нь агрегатаас зөв биш хавтгай хэлбэртэй, изотроп шинжээ хадгалсан, 0.1-2.2 мм хүртэл хэмжээний мөхлөгүүдийг үүсгэжээ. Түүний хавтгайлаг мөхлөг дотор хуваагдлын хялгасан зураасууд түгээмэл ажиглагдана. Мөн зарим хэсэгтээ кварцтай холилдсон бөөгнөрөл үүсгэжээ.
Кварц нь босоо баганалаг хэлбэртэй, 0.02-0.1 мм хэмжээтэй тааралдах ба флюорит дунд жижиг бөөгнөрөл, тасалдсан нарийн судал үүсгэжээ.
Шлиф№ 1: Микроскопын тодорхойлолт:  кварц-флюоритийн хүдэр
Структур: гранобласт, метасоматозлог 
Текстур:   цул 
Мөхлөгийн хэмжээ, мм:   0.02-0.1 мм
Чулуулаг бүрдүүлэгч эрдсийн агуулга
Гол % Хоёрдугаар % Хоёрдогч % Дайвар %
Кварц  -          30-35                                         кварц II                    
флюорит         60-65                                         хүдрийн тоосонцор                                                                   
Чулуулаг нь флюоритизацид хүчтэй өртөж, флюоритийн агрегатуудад нэлэнхүйдээ нэвчигдсэн байх ба ерөнхийдээ кварц, флюоритын мөхлөгүүд нь хоорондоо холилдож, кварц нь карбонаттай хамт сарнимал бөөгнөрлийг үүсгэсэн байна.
Үндсэн массыг флюоритийн мөхлөгүүд бүрдүүлэх бөгөөд тэрээр зөв биш агрегатаас шоо маягийн хэлбэртэй 0.1-0.4 мм хэмжээтэй байна. Массархаг хэсэгтээ флюоритын шоонууд арай тод ягаан өнгийг үзүүлж, өөр хоорондоо тулан байршсан бөгөөд хоёр системийн хуваагдлын зураасаас гадна хялгасан зураас, бичил хагарлууд ажиглагдана. Тэдгээр мөхлөгүүдийн завсар заагаар кварцын жижиг мөхлөгүүд бөөгнөрөл үүсгэж байна. 
Кварц нь 0.004-0.02 мм хэмжээтэй бичил гранобласт мөхлөгүүдийг үүсгэж дан эрдсийн мөхлөгийн бөөгнөрөл үүсгэхийн зэрэгцээ заримдаа карбонатын агрегатуудын хамт тааралдана.  Чулуулагт хүдрийн эрдсийн 0.01-0.04 мм хэмжээтэй жижиг мөхлөгүүд цөөн тааралдаж байна.
 
1.2.3.      Минералогийн шинжилгээний бичиглэл
Флюорит – сулавтар ягаан , цайвар ногоон өнгөтэй, изометрлэг, шоо маягийн зөв бус хэлбэртэй, кварцтай хамт ургалттай, мөхлөгийн хэмжээ 0.1-0.8 мм, зарим тохиолдолд төмрийн усан ислийн хүрэн давхаргаар бүрэгдсэн байна.
Магнетит – хар өнгөтэй, саарал туяатай, мөхлөгүүд нь изометрлэг, заримдаа тэгш өнцөгт, шоо, зөв бус хэлбэртэй тааралдах ба мөхлөгийн хэмжээ нь 0.02-0.1 мм.
Гётит – хүрэн, цайвар шаргал өнгөтэй, жижиг призм, тэгш өнцөгт хэлбэртэй байх ба мөхлөгийн хэмжээ нь 0.01-0.08 мм.
Гидрогетит – бор шаргал, мөхлөгүүд нь зөв бус хэлбэртэй, мөхлөгийн хэмжээ 0.005-0.01 мм байна.
Пирит – гуулин шар өнгийн маш жижиг талстууд /0.01х0.05 мм-ээс 0.15х0.4 мм хүртэл/ байх ба тод металл гялгатай. Талстууд куб болон кубоктаэдр бүтэцтэй байна.
 
Анхдагч дээжийн минералогийн шинжилгээний үр дүн
Хүснэгт 1.1
  
Дээжийн № Лаб № Дээжийн жин Бүх фракцийн жин Хөнгөн фракцийн жин Хүнд фракцийн жин Соронзон фракцийн жин Тоосны жин Фракцийн жин Металл зоргодос Магнетит Ильменит Гидроокись Флюорит Кварц Эпидот Карбонат Хлорит Сфен Циркон Пирит  
1 1  1025 702.0 491.5 11.94 28.07 0.15  478.7 2.83  0.12 16.52  От 0.01 154.78 102.17 Цт   Цт Цт  Цт   Цт Цт   
2 2  1026 694.0 405.4 9.13 21.46 0.12  481.4 7.38  0.07 9.88  От 0.01 98.24  181.17 Цт  Цт  Цт  Цт  Цт  Цт   
 
 Фото1. Хайлуур жоншны хүдрийн чулуулгийн дээжийг зүсэлт хийж харуулсан нь. Тус дээж нь кварц-флюоритийн брекчийн болон кварц флюоритийн хүдрээс бүрдэнэ.  Хүдрийн анхдагч чулуулаг нь трахириолит байх ба тус хүдэрт хэмхдэс байдлаар  оршино. 

Фото 2.Шлиф № 2: CaF2 –флюорит, Fr-хэмхдэс. Хос никольтой.Nikon микроскоп. Өсгөлт 50х
 
Фото 3. Шлиф № 2: CaF2 –флюорит, Fr-хэмхдэс. Дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
Фото 4. Шлиф № 4: CaF2 –флюорит,  Fr-хэмхдэс. Хос никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х,
Фото 5. Шлиф № 4: CaF2 –флюорит,  Fr-хэмхдэс. Дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х

Фото 6. Шлиф № 1: CaF2 –флюорит,  Q-кварц. Хос никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
 
Фото 7. Шлиф № 1:  CaF2 –флюорит,  Q-кварц. дан никольтой. Nikon микроскоп. Өсгөлт 50х
1.3.            БОДИСЫН НАЙРЛАГЫН СУДАЛГААНЫ ДҮГНЭЛТ
 
1.      Чойл-уулын хайлуур жоншны ордын дээж нь гидротермаль-метасоматит хувирлаар хувирсан чулуулаг бүхий кварц-флюоритын хүдэрт хамаарагдана.
 
2.      Нийт ирсэн хүдрийн хувьд 70 %  нь трахириолитийн хэмхдэс, флюоритоос бүрдсэн кварц-флюоритийн брекчийн хүдэр, харин 30 % нь цул текстур бүхий кварц-флюоритийн хүдэр байна. 
 
3.      Хүдэрт ойролцоогоор 45-50 % нь сулавтар ягаан, цайвар ногоон өнгийн флюорит, 35-40 % нь трахириолитийн хэмхдэс,  10-15 % кварц болон кварц ΙΙ,  5 % хүртэл гидрогётит, гётит, магнетит зэрэг хүдрийн эрдсүүд байна.
 
4.      Флюоритын ордын хувьд гранобласт, метасоматозлог структуртай,  цул нягт, брекчлэг  текстуртай, бага карбонатлаг хүдэрт хамаарагдана.
 
2.      БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА
2.1              БАЯЖИГДАХ ЧАНАРЫН СУДЛАХ АРГУУД
Баяжигдах чанарын технологийн судалгааг Хэнтий аймгийн Галшар сумын хайлуур жоншны ордын хүдрийн 748 кг орчим дээжинд явуулсан ажиглалтаар ангилсан 4 хэсэг анхдагч дээжинд жонш ба карбонатын агуулга 7.93-59.49 %, 1.11-1.72 % тус тус байсан. Хүдрийн анхдагч дээжинд хортой хольцийн агуулга P < 0.05 %S < 0.1 %  байна. Дээжийн чийглэг 1.12 % байна.
Нийт дээжинд дээж №1 -34.86 %, дээж №2 - 32.73 %, дээж №3 -19.54 %, дээж №4-12.87 % байна. Ангилсан дээжийн анхдагч үр дүнг хүснэгт 2.1-д, химийн шинжилгээний үр дүнг хүснэгт 2.2-д, эзэлхүүн жингийн аргаар нягтыг тодорхойлж хүснэгт 2.3-д, шигшиж фракцалсан дээжинд хийсэн  шигшүүрийн шинжилгээний үр дүнг хүснэгт 2.4-д харуулав.
 
ХҮСНЭГТ 2.1: АНГИЛСАН ДЭЭЖИЙН АНХДАГЧ ҮР ДҮНГҮҮД
 
Дээжийн № Гарц,% Жин, кг Чийглэг, % Хуурай жин, % Са F2 агуулга, %
01 34.86 260.75 1.12 257.83 59.49
02 32.73 244.82 1.12 242.08 49.57
03 19.54 146.16 1.12 144.52 17.65
04 12.87 96.27 1.12 95.19 7.93
Нийт 100.00 748.0 1.12 739.62 41.43
 
 
ХҮСНЭГТ 2.2: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ХИМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 
 
Дээж № CaF2 CaCO3 SiO2 S P
01 59.49 1.72 29.8 < 0.10 <0.05
02 49.57 1.82 30.72 <0.10 <0.05
03 17.65 1.16 57.31 <0.10 <0.05
04 7.93 1.11 56.72 <0.10 <0.05
 
ХҮСНЭГТ 2.3: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ЭЗЭЛХҮҮН ЖИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
 
Дээж № 1 2 3  
Эзэлхүүн-жин, г/дм3 2.97 2.84 2.81 2.71
 
ХҮСНЭГТ 2.4: АНХДАГЧ ДЭЭЖИЙН ШИГШҮҮРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮН
 
Ангилал, мм Гарц, % Агуулга, % Тархалт, %
CaF2 CaCO3 CaF2 CaCO3
+ 50 34.08 40.82 1.72 33.58 35.62
- 50 + 25 25.23 43.51 1.64 26.49 25.14
- 25 + 10 10.46 41.42 1.59 10.46 10.11
- 10 + 5 4.61 44.29 1.81 4.93 5.07
- 5 + 2.5 4.95 42.14 1.67 5.03 5.02
- 2.5 + 1.25 4.78 41.04 1.28 4.73 3.72
- 1.25 + 0.5 5.26 39.18 1.44 4.97 4.60
- 0.5 + 0.25 2.55 38.48 1.37 2.37 2.12
- 0.25 + 0.125 2.37 40.17 1.75 2.30 2.52
- 0.125+0.063 2.74 39.54 1.71 2.61 2.85
-0.063 2.97 35.18 1.79 2.52 3.23
Нийт 100.00 41.43 1.65 100.00 100.00
 
Технологийн дээжийн баяжигдах чанарыг ангилан ялгах-гравитаци-флотаци, флотаци, флотаци-гидроциклоны ангилалт-флотаци гэсэн үндсэн болон хосолсон  аргуудыг хэрэглэн туршилт явуулж судаллаа.  
Флотацийн туршилтыг ангилсан  дээж тус бүр дээр, харин бусад туршилтыг нийлүүлж хольсон дээжин дээр явууллаа.
Арга бүхэн өөрийн онцлог болон сул, давуу талуудтай. Бүхэллэг жоншыг ангилан ялгалт хийгээд гаргадаг тул өртөг багатай ч, хямд үнэтэй. Гравитацийн баяжмал нь янз бүрийн урвалж бодис хэрэглэхгүй боловч өндөр маркийн баяжмал гарган авах  боломж муутай. Харин флотацийн хувьд өндөр үнэтэй, өндөр агуулга бүхий баяжмал гарган авч болдогоороо бусад аргуудаас давуу талтай, ашигтай байна.
Баяжигдах чанарыг судлах аргын хувилбар №1. Тус дээжийн тодорхой ангиллуудын гравитациар баяжигдах боломжийг судлах, хүнд хөнгөн фракциудыг ялгах зорилгоор 2.9 г/см3 хувийн жин бүхий Туле шингэнээр угаах урьдчилсан туршилтыг явуулав.
Туршилтыг анхдагч дээжин дээр явуулсан ба үр дүнг хүснэгт 2.5-д үзүүлэв.
 
ХҮСНЭГТ 2.5: ХҮНД ШИНГЭНЭЭР УГААСАН ТУРШИЛТЫН ҮР ДҮН  (ρ=2.9  гр/см3)
 
. Фракцийн төрөл Гарц, % Агуулга Тархалт CaF2, %
CaF2,  %
  Хүнд 38.39 65.03 57.38
- 50 + 25 Хөнгөн 61.61 30.10 42.62
  Нийт 100.00 43.51 100.0
 
  Хүнд 26.96 60.73 39.53
- 25 + 10 Хөнгөн 73.04 34.29 60.47
  Нийт 100.00 41.42 100.0
 
  Хүнд 24.11 69.09 37.61
- 10 + 5 Хөнгөн 75.89 36.41 62.39
  Нийт 100.00 44.29 100.0
 
Анхдагч хүдрийг хүнд шингэнээр харьцангуй боловсруулахад тааруу  агуулгатай жоншны баяжмал гарган авч байна.
Туршилтын үр дүнгээс харахад тухайн фракцийн дээжийг хүнд шингэнээр боловсруулан хайлуур жоншны 60.73-69.09 %-ийн агуулгатай, 37.61-57.38 %-ийн жонш авалттайгаар баяжмал гарган авах боломжтой байна.
Дээрх үр дүнгүүд дээр тулгуурлан бүхэллэг болон флотацийн баяжмалыг гарган авах зорилгоор гравитаци ба флотацийн шат дамжлагыг агуулсан схемийг гарган дараахи аргачлалаар туршилт явууллаа. Үүнд:
Анхдагч хүдрийг 50,25,10,5 мм-ээр ангилан, шигшиж +50 мм, -50+25 мм-ийн ангиллын бүхэллэг жоншыг  агуулгын баримжаагаар ялган авч салгасан.
 -25+10 мм-ийн ангиллалыг тунааж, баяжмалд нь цэвэрлэгээ явуулсны дараагаар хам бүтээгдэхүүнийг – 5 мм-ийн ангиллын хамт нунтагласны дараагаар үндсэн флотацийг явуулсан. Үндсэн флотацийн хаягдлыг хяналтын флотациар давхар хянаж, харин баяжмалыг 4 дараалсан цэвэрлэгээний флотаци явуулж чанарыг сайжруулав. Баяжуулалтын схемийг зураг 1, 2-д үзүүлэв.
Технологийн дээжийн баяжуулалтын үр дүнг хүснэгт 2.4-д үзүүллээ. Лабораторийн туршилтанд рН-ийн орчинг тогтворжуулахад техникийн содыг, хоосон хүдрийн депрессор болон кальцитыг дарах зорилгоор шингэн шилийг, харин цуглуулагч урвалжаар олеат натр ба нарсны тосыг сонгон хэрэглэж, флотацийн шат дамжлагын урвалжийн горимыг дараахи байдлаар тогтоолоо. Үүнд:
 
1.      Техникийн сод
Үндсэн флотаци– 1500 г/т
2.      Техникийн шингэн шил
Үндсэн флотаци – 300 г/т
Хяналтын флотаци – 100 г/т
1 Цэвэрлэх флотаци   – 100 г/т
2 Цэвэрлэх флотаци   – 50 г/т
3.      Олеат натр
Үндсэн флотаци – 500 г/т
Хяналтын флотаци – 100 г/т
1 Цэвэрлэх флотаци – 75 г/т
2 Цэвэрлэх флотаци – 50 г/т
4.      Нарсны тос
Үндсэн флотаци – 160 г/т
Хяналтын флотаци– 60 г/т
1 Цэвэрлэх флотаци – 40 г/т
2 Цэвэрлэх флотаци – 40 г/т
       Флотацийн туршилтын нөхцлүүд:
§    20-220С температур
§    рН – 9-9.5
§  200 меш класс 60-65 %
§  Туршилт явуулах хугацаа 35-40 мин зэрэг болно.
Гравитаци-флотацийн туршилтын үр дүнг хүснэгт 2.4-д үзүүлэв.
 
  АНХДАГЧ ДЭЭЖ(500 кг)
ШИГШИЛТ
+ 50 мм
- 50 + 25 мм
- 5 мм
- 10 + 5 мм
- 25 + 10 мм
ТУНААЛТ
ХҮДЭР ЯЛГАЛТ
ФЛОТАЦИ
ХҮДЭР ЯЛГАЛТЫН БАЯЖМАЛ
ТУНААЛТЫН ХАЯГДАЛ
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
ФЛОТАЦИЙН БАЯЖМАЛ
ЭЦСИЙН ХАЯГДАЛ
ХАЯГДАЛ
Зураг 1. Гравитаци-флотацийн баяжуулалтын бүдүүвч схем
ХҮДЭР ЯЛГАЛТ
ТУНААЛТ
ТУНААЛТ
ТУНААЛТ
ХҮДЭР ЯЛГАЛТЫН БАЯЖМАЛ
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
 
 
 дээж
Үндсэн флотаци
Баяжмал
Хаягдал
Цэвэрлэх флотаци 1
Хяналтын флотаци
Хаягдал
Баяжмал
Хаягдал
Баяжмал
Хаягдал
Баяжмал
Цэвэрлэх флотаци 3
Цэвэрлэх флотаци 2
Хаягдал
Баяжмал
Цэвэрлэх флотаци 4
Хаягдал
Баяжмал
БАЯЖМАЛ
ХАЯГДАЛ
ХҮСНЭГТ 2.6:ГРАВИТАЦИ-ФЛОТАЦИЙН БАЯЖУУЛАЛТЫН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
 
Баяжуулалтын бүтээгдэхүүн Гарц, % Агуулга CaF2 авалт, %
CaF2,  %
  ГРАВИТАЦИ      
1 + 50 мм      
  Штуфын баяжмал 17.16 57.18 23.68
  Хаягдал 16.92 24.23 9.90
  Нийт 34.08 41.43 33.58
2 - 50 + 25 мм      
  Штуфын баяжмал 14.37 55.13 19.12
  Хаягдал 10.86 28.14 7.37
  Нийт 25.23 43.51 26.49
3 - 25 + 10 мм      
  Гравитацийн баяжмал 9.24 42.46 9.47
  Хаягдал 1.22 33.51 0.99
  Нийт 10.46 41.42 10.46
4 -10  + 5 мм      
  Гравитацийн баяжмал 4.09 42.35 4.18
  Хаягдал 0.52 59.59 0.75
  Нийт 4.61 44.29 4.93
5  - 5 мм 25.62 39.70 24.55
  Анхдагч дээж 100 41.43 100
  ФЛОТАЦИ      
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 76.12 60.62 111.37
  Хаягдал 45.54 10.41 11.44
  Нийт 121.66 41.83 122.81
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 9.02 57.28 12.47
  Хаягдал 45.89 12.61 13.97
  Нийт 54.91 19.95 26.44
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 36.52 93.50 82.41
  Хаягдал 40.23 29.83 28.96
  Нийт 76.75 60.12 111.37
4 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 29.85 72.48 52.22
  Хаягдал 16.41 50.98 20.19
  Нийт 46.26 64.85 72.41
5 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 8.97 92.06 19.93
  Хаягдал 10.89 3.69 0.97
  Нийт 19.86 43.60 20.90
6 Цэвэрлэх флотаци 4      
  Баяжмал /хөөс/ 8.36 95.26 19.22
  Хаягдал 3.45 8.53 0.71
  Нийт 11.81 69.92 19.93
  Нийт 38.21 77.47 71.44
 
ХҮСНЭГТ 2.7: ГРАВИТАЦИ-ФЛОТАЦИЙН БАЯЖУУЛАЛТЫН ТУРШИЛТЫН ЕРӨНХИЙ ҮР ДҮН
 
Баяжуулалтын бүтээгдэхүүн Гарц, % Агуулга, CaF2, % CaF2 авалт, %
ШТУФИЙН БАЯЖМАЛ 14.32 75.57 19.16
 ФК-75 марк/+50 мм/
ШТУФИЙН БАЯЖМАЛ 8.82 75.42 13.89
ФК-75 марк /-50+25 мм/
ГРАВИТАЦИЙН БАЯЖМАЛ
ФГ-85  /-25+5 мм/
16.31 85.46 24.68
 
ФЛОТАЦИЙН БАЯЖМАЛ 10.15 97.43 17.51
Марк ФФ-95 /-5+0 мм ба тунаахын хаягдал /
НИЙТ ХАЯГДАЛ 50.4 27.75 24.76
АНХДАГЧ ХҮДЭР 100 56.48 100
 
Гравитаци –флотацийн схемээр явуулсан туршилтын үр дүнг стандарт агуулгад шилжүүлэн дээрхи үр дүнг гарган авсан ба нийт хайлуур жонш авалт 85.24  %, баяжмалын гарц 49.6 %  байна.
 
Флотацийн шууд баяжуулалт буюу хувилбар №2
Дараахи байдлаар ангилсан 4 дээжинд флотацийн баяжуулалтын туршилтыг задгай хэлхээгээр явуулав.Үүнд:
-       Флюоритын цул бүтэцтэй харьцангуй өндөр агуулга бүхий дээж;
-       Кварц-флюоритын судал бүхий дундаж агуулгатай дээж;
-       Кварц-флюоритын брекчийн, хэмхдэсээр цементлэгдсэн хүдрийн бага агуулгатай дээж;
-       Флюоритын бага агуулга бүхий ядуу хүдэр.
 
Мөн гравитаци-флотацийн арга болон флотацийн шууд баяжуулалтын аргыг хооронд нь харьцуулах зорилгоор дээжүүдийг хольж, агуулгыг жигдэлсний дараагаар флотацийн туршилтыг явуулсан ба урвалж, бодисын горимыг ижил нөхцөлтэйгээр сонголоо.
 
ХҮСНЭГТ 2.8: ХАЙЛУУР ЖОНШНЫ ХҮДРИЙН ДЭЭЖИЙН ЗАДГАЙ
ХЭЛХЭЭГЭЭР БАЯЖУУЛСАН ФЛОТАЦИЙН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
 Дээжийн № Ф-02 Ф-04
Хугацаа, мин 40 40 35
Анхдагч агуулга, % 17.65 7.93
1 Үндсэн флотаци гарц, 
%
агуулга,
 %
авалт,
%
гарц,
 %
агуулга,
 %
авалт,
%
гарц, % агуулга, 
%
авалт,
%
Баяжмал /хөөс/ 22.97 68.49 89.14 20.96 33.58 88.76 21.18 33.45 89.34
Хаягдал 77.03 2.49 10.86 79.04 1.13 11.24 78.82 1.07 10.66
Нийт 100.00 17.65 100.00 100.00 7.93 100.00 100.00 7.93 100.00
2 Хяналтын флотаци  
Баяжмал /хөөс/ 10.49 12.18 7.24 4.96 6.17 3.86 4.96 5.42 3.39
Хаягдал 66.54 0.96 3.62 74.08 0.79 7.38 73.86 0.78 7.27
Нийт 77.03 2.49 10.86 79.04 1.13 11.24 78.82 1.07 10.66
3 Цэвэрлэх флотаци 1  
Баяжмал /хөөс/ 20.11 77.80 88.64 15.26 45.26 87.09 15.80 44.18 88.03
Хаягдал 2.86 3.09 0.50 5.70 2.32 1.67 5.38 1.93 1.31
Нийт 22.97 68.49 89.14 20.96 33.58 88.76 21.18 33.45 89.34
4 Цэвэрлэх флотаци 2  
Баяжмал /хөөс/ 18.99 81.93 88.15 11.97 45.52 68.71 7.18 85.84 77.72
Хаягдал 1.12 7.72 0.49 3.29 12.18 18.38 8.62 9.48 10.31
Нийт 20.11 77.80 88.64 15.26 45.26 87.09 15.80 44.18 88.03
5 Цэвэрлэх флотаци 3  
Баяжмал /хөөс/ 18.08 84.99 87.06 8.39 63.82 67.52 6.49 89.72 73.43
Хаягдал 0.91 21.14 1.09 3.58 2.64 1.19 0.69 49.30 4.29
Нийт 18.99 81.93 88.15 11.97 45.52 68.71 7.18 85.84 77.72
6 Цэвэрлэх флотаци 4  
Баяжмал /хөөс/ 16.52 89.93 84.17 5.82 89.73 65.86 5.21 91.22 59.93
Хаягдал 1.56 32.70 2.89 2.57 5.13 1.66 1.28 83.64 13.50
Нийт 18.08 84.99 87.06 8.39 63.82 67.52 6.49 89.72 73.43
Дээжийн № ТТ-02 ТТ-01
Хугацаа, мин 40 35 40
Анхдагч агуулга, % 49.57 59.49
1 Баяжмал /хөөс/ 40.96 87.84 72.58 39.14 92.11 72.73 57.00 87.87 84.19
Хаягдал 59.04 23.02 27.42 60.86 22.21 27.27 43.00 21.87 15.81
Нийт 100.00 49.57 100.00 100.00 49.57 100.00 100.00 59.49 100.00
2 Хяналтын флотаци  
Баяжмал /хөөс/ 18.51 64.35 24.03 19.84 59.74 23.91 24.92 36.62 15.34
Хаягдал 40.53 4.15 3.39 41.02 4.06 3.36 18.08 1.55 0.47
Нийт 59.04 23.02 27.42 60.86 22.21 27.27 43.00 21.87 15.81
3 Цэвэрлэх флотаци 1  
Баяжмал /хөөс/ 38.73 91.70 71.65 38.11 93.03 71.52 55.92 88.32 83.02
Хаягдал 2.23 20.67 0.93 1.03 58.23 1.21 1.08 64.45 1.17
Нийт 40.96 87.84 72.58 39.14 92.11 72.73 57.00 87.87 84.19
4 Цэвэрлэх флотаци 2  
Баяжмал /хөөс/ 36.71 94.04 69.64 36.41 94.16 69.16 54.05 89.78 81.57
Хаягдал 2.02 49.32 2.01 1.70 68.81 2.36 1.87 46.13 1.45
Нийт 38.73 91.70 71.65 38.11 93.03 71.52 55.92 88.32 83.02
5 Цэвэрлэх флотаци 3  
Баяжмал /хөөс/ 34.82 94.95 66.70 35.44 94.90 67.85 53.02 90.35 80.52
Хаягдал 1.89 77.11 2.94 0.97 66.95 1.31 1.03 60.65 1.05
Нийт 36.71 94.04 69.64 36.41 94.16 69.16 54.05 89.78 81.57
6 Цэвэрлэх флотаци 4  
Баяжмал /хөөс/ 33.53 96.35 65.17 34.07 96.07 66.03 49.54 96.26 80.16
Хаягдал 1.29 58.79 1.53 1.37 65.85 1.82 3.48 6.15 0.36
Нийт 34.82 94.95 66.70 35.44 94.90 67.85 53.02 90.35 80.52
ХҮСНЭГТ 2.7: ФЛОТАЦИЙН ШУУД БАЯЖУУЛАЛТЫН ҮР ДҮН
 
  ФЛОТАЦИ 100.00 41.43 100.00
         
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 47.79 82.24 94.86
  Хаягдал 72.04 12.21 21.23
  Нийт 119.83 40.14 116.09
 
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 17.87 34.82 15.02
  Хаягдал 42.24 2.85 2.91
  Нийт 60.11 12.36 17.93
 
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 46.31 81.71 91.34
  Хаягдал 6.14 46.22 6.85
  Нийт 52.45 77.56 98.19
 
4 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 42.19 87.90 89.51
  Хаягдал 3.57 32.73 2.82
  Нийт 45.76 83.59 92.33
 
5 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 38.42 93.69 86.88
  Хаягдал 2.13 13.23 0.68
  Нийт 40.55 89.46 87.56
 
6 Цэвэрлэх флотаци 4      
  Баяжмал /хөөс/ 35.83 96.60 83.54
  Хаягдал 2.59 53.43 3.34
  Нийт 38.42 93.69 86.88
  Нийт 35.83 96.60 83.54
 
Энэхүү технологийн туршилтын үр дүнд ФФС-96 маркийн флотацийн баяжмалыг  96.60 %-ийн жоншны агуулгатайгаар гарган авлаа. Үр дүнд нь жонш авалт 83.54  %,  гарц  35.83% байна.
 
ХҮСНЭГТ 2.8. ГИДРОЦИКЛОНЫ АНГИЛАЛТТАЙ ФЛОТАЦИЙН ТУРШИЛТЫН ҮР ДҮН
  ФЛОТАЦИ 100.00 41.43 100.00
1 Үндсэн флотаци      
  Баяжмал /хөөс/ 75.97 60.74 111.37
  Хаягдал 45.69 10.37 11.44
  Нийт 121.66 41.83 122.81
2 Хяналтын флотаци      
  Баяжмал /хөөс/ 9.02 57.28 12.47
  Хаягдал 45.89 12.61 13.97
  Нийт 54.91 19.95 26.44
3 Цэвэрлэх флотаци 1      
  Баяжмал /хөөс/ 36.52 93.50 82.41
  Хаягдал 40.23 29.83 28.96
  Нийт 76.75 60.12 111.37
4 Гидроциклон      
  Элс /доод/ 29.85 72.48 52.22
  Халиа/дээд 16.41 50.98 20.19
  Нийт 46.26 64.85 72.41
5 Цэвэрлэх флотаци 2      
  Баяжмал /хөөс/ 8.78 90.98 19.28
  Хаягдал 8 5.02 0.97
  Нийт 16.78 50.00 20.25
6 Цэвэрлэх флотаци 3      
  Баяжмал /хөөс/ 8.41 94.69 19.22
  Хаягдал 0.37 6.72 0.06
  Нийт 8.78 90.98 19.28
  Нийт 38.26 77.37 71.44
 
 
Гидроциклоны ангилалт  хэрэглэн явуулсан туршилтын үр дүнд 94.69 %-ийн хайлуур жоншны агуулга бүхий флотацийн баяжмалыг 71.44 %-ийн авалттайгаар гарган авлаа. Баяжмалын гарц  38.26  % байна. Баяжмалын агуулга, жонш авалт өмнөх туршилттай харьцуулахад бага байгаа нь флотацийн цэвэрлэгээний 1 шат дутуу хийсэнтэй холбоотой, нөгөө талаар 1 шат дамжлагыг хэмнэснээр тодорхой хэмжээний хэмнэл байж болох юм.
 
Зураг 3. Гидроциклон ашиглан флотацийн аргаар баяжуулсан технологийн схем
Хаягдал
БАЯЖМАЛ
Анхдагч дээж
ХАЯГДАЛ
Бөмбөлөгт тээрэм
Дээд бүтээгдэхүүн
Гидроциклон
ЦЭВЭРЛЭХ ФЛОТАЦИ 1
Хаягдал
Баяжмал
Доод бүтээгдэхүүн
Дээд бүтээгдэхүүн
ЦЭВЭРЛЭХ ФЛОТАЦИ 2
Хаягдал
Баяжмал
ХЯНАЛТЫН ФЛОТАЦИ
Баяжмал
ҮНДСЭН ФЛОТАЦИ
Баяжмал
Хаягдал
Гидроциклон
Доод бүтээгдэхүүн
ДҮГНЭЛТ
1.      Чойл-уулын орд нь кварц-флюоритын төрлийн ордод хамаарна.
 
2.      Баяжигдах чанарын технологийн судалгааг 41.43 %-ийн агуулга бүхий хүдрийн дээжин дээр явуулсан. Технологийн туршилтын үр дүнд ФК-75, ФГ-85,  ФФ-95 маркийн хайлуур жоншны баяжмал гарган авах боломжтой нь тогтоогдлоо. Үүнд:
-          Гравитаци-флотацийн хосолсон аргаар гарган авах үед ФК-75 маркийн бүхэллэг жоншны баяжмалын гарц 23.14 %, ФГ-85 маркийн гравитацийн баяжмалын гарц 16.31 %, ФФ-95 маркийн жоншны флотацийн баяжмалын гарц 8.36 % тус тус байсан ба хайлуур жонш авалт 85.24  %, нийт баяжмалын гарц 49.6 %  байна.
-          Флотацийн аргаар шууд баяжуулах үед ФФ-96 маркийн флотацийн гарц 35.83%, жонш авалт  83.54  %-тай байна.
-          Гидроциклоны тусламжтайгаар ангилалт хийсэн флотацийн баяжуулалтын үед баяжмалын гарц   38.26 %, жонш авалт  71.44  %-тай байх ба агуулга нь 94.69 % байна.
 
3.      Хүдэрт ангилан ялгалтаар баяжуулан авч болох бүхэллэг хэсгүүд байна.
 
4.      Хүдэр нь гравитацийн аргаар баяжигдах нь дунд зэрэг байх ба өндөр маркийн  гравитацийн баяжмал гарган авах боломж муу байна.
 
5.      Хүдрийг флотацийн аргаар хамгийн сайн үзүүлэлттэйгээр баяжуулж байгаа ба энэ нь карбонатын агуулга бага, флюорит-кварцаас үндсэндээ тогтож байгаагаар тайлбарлагдана.
 
6.      Чойл-уулын хайлуур жоншны ордын хүдэр нь хөнгөн баяжигдах хүдрийн ангилалд хамаарагдана.
 
7.      Хүдрийн дээжинд эзэлхүүн жингийн аргаар нягтыг тодорхойлоход 2.71-2.97 г/дм3 байсан ба дундаж нягт 2.85 г/дм3 байлаа.
 
НОМ ЗҮЙ
 
1     N.L. Weiss., “SME Mineral Processing Handbook”
2     Р.Юбельт ”Определитель минералов”Москва, 1978, Изд-во Мир
3        Толковый металлургический словарь., Москва , 1989, Изд-воРусский язык
4        13. Бергер Г.С., Орел М.А., Попов Е.Л. Полупромышленные истытания руд на обогатимость. М., Недра, 1984. 
5        31. Вопросы теории и технологии флотации руд / Богданов О.С., Поднек А.К., Хайнман В.Я. -Труды института Механобр. -124. -1974. -288 с. 
 上海翻译公司完成矿产专业领域蒙语翻译
专业品质,世联翻译!岁月流转,不变的是我们永恒的品质和真情服务.世联上海翻译公司,广州公司,深圳公司,香港公司全体同事用心服务,奉献传世佳作.立即拨打021-68816568免费咨询,世联翻译,成就卓越!高端上海翻译公司,专业同传口译,多语笔译,本地化,日语翻译,日文翻译,汉译英,英译汉等语言服务.Translation Agency路遥知马力,15年倾力打造钻石翻译品质。
  • 贵司提交的稿件专业词汇用词准确,语言表达流畅,排版规范, 且服务态度好。在贵司的帮助下,我司的编制周期得以缩短,稿件语言的表达质量得到很大提升

    华东建筑设计研究总院

  • 我单位是一家总部位于丹麦的高科技企业,和世联翻译第一次接触,心中仍有着一定的犹豫,贵司专业的译员与高水准的服务,得到了国外合作伙伴的认可!

    世万保制动器(上海)有限公司

  • 我公司是一家荷兰驻华分公司,主要致力于行为学研究软件、仪器和集成系统的开发和销售工作,所需翻译的英文说明书专业性强,翻译难度较大,贵司总能提供优质的服务。

    诺达思(北京)信息技术有限责任公司

  • 为我司在东南亚地区的业务开拓提供小语种翻译服务中,翻译稿件格式美观整洁,能最大程度的还原原文的样式,同时翻译质量和速度也得到我司的肯定和好评!

    上海大众

  • 在此之前,我们公司和其他翻译公司有过合作,但是翻译质量实在不敢恭维,所以当我认识刘颖洁以后,对她的专业性和贵公司翻译的质量非常满意,随即签署了长期合作合同。

    银泰资源股份有限公司

  • 我行自2017年与世联翻译合作,合作过程中十分愉快。特别感谢Jasmine Liu, 态度热情亲切,有耐心,对我行提出的要求落实到位,体现了非常高的专业性。

    南洋商业银行

  • 与我公司对接的世联翻译客服经理,可以及时对我们的要求进行反馈,也会尽量满足我们临时紧急的文件翻译要求。热情周到的服务给我们留下深刻印象!

    黑龙江飞鹤乳业有限公司

  • 翻译金融行业文件各式各样版式复杂,试译多家翻译公司,后经过比价、比服务、比质量等流程下来,最终敲定了世联翻译。非常感谢你们提供的优质服务。

    国金证券股份有限公司

  • 我司所需翻译的资料专业性强,涉及面广,翻译难度大,贵司总能提供优质的服务。在一次业主单位对完工资料质量的抽查中,我司因为俄文翻译质量过关而受到了好评。

    中辰汇通科技有限责任公司

  • 我司在2014年与贵公司建立合作关系,贵公司的翻译服务质量高、速度快、态度好,赢得了我司各部门的一致好评。贵司经理工作认真踏实,特此致以诚挚的感谢!

    新华联国际置地(马来西亚)有限公司

  • 我们需要的翻译人员,不论是笔译还是口译,都需要具有很强的专业性,贵公司的德文翻译稿件和现场的同声传译都得到了我公司和合作伙伴的充分肯定。

    西马远东医疗投资管理有限公司

  • 在这5年中,世联翻译公司人员对工作的认真、负责、热情、周到深深的打动了我。不仅译件质量好,交稿时间及时,还能在我司资金周转紧张时给予体谅。

    华润万东医疗装备股份有限公司

  • 我公司与世联翻译一直保持着长期合作关系,这家公司报价合理,质量可靠,效率又高。他们翻译的译文发到国外公司,对方也很认可。

    北京世博达科技发展有限公司

  • 贵公司翻译的译文质量很高,语言表达流畅、排版格式规范、专业术语翻译到位、翻译的速度非常快、后期服务热情。我司翻译了大量的专业文件,经过长久合作,名副其实,值得信赖。

    北京塞特雷特科技有限公司

  • 针对我们农业科研论文写作要求,尽量寻找专业对口的专家为我提供翻译服务,最后又按照学术期刊的要求,提供润色原稿和相关的证明文件。非常感谢世联翻译公司!

    中国农科院

  • 世联的客服经理态度热情亲切,对我们提出的要求都落实到位,回答我们的问题也非常有耐心。译员十分专业,工作尽职尽责,获得与其共事的公司总部同事们的一致高度认可。

    格莱姆公司

  • 我公司与马来西亚政府有相关业务往来,急需翻译项目报备材料。在经过对各个翻译公司的服务水平和质量的权衡下,我们选择了世联翻译公司。翻译很成功,公司领导非常满意。

    北京韬盛科技发展有限公司

  • 客服经理能一贯热情负责的完成每一次翻译工作的组织及沟通。为客户与译员之间搭起顺畅的沟通桥梁。能协助我方建立专业词库,并向译员准确传达落实,准确及高效的完成统一风格。

    HEURTEY PETROCHEM法国赫锑石化

  • 贵公司与我社对翻译项目进行了几次详细的会谈,期间公司负责人和廖小姐还亲自来我社拜访,对待工作热情,专业度高,我们双方达成了很好的共识。对贵公司的服务给予好评!

    东华大学出版社

  • 非常感谢世联翻译!我们对此次缅甸语访谈翻译项目非常满意,世联在充分了解我司项目的翻译意图情况下,即高效又保质地完成了译文。

    上海奥美广告有限公司

  • 举世瞩目的北京奥运会,残奥会巳经胜利落下帷幕,贵单位为北京奥运会,残奥会的语言翻译服务相关工作做出了出色的贡献。在此,我们对贵单位的大力支持表示崇高的敬意!

    第29届奥林匹克运动会组织委员会

  • 自上海世博会运行以来,你们周密组织,发扬“不怕苦、不怕累”的精神,精益求精地做好相关工作,为世博会的顺利举行提供了全面、优质的服务保障,生动地诠释了“城市,让生活更美好”的主题。

    上海世博会事务协调局

  • 在合作过程中,世联翻译保质、保量、及时的完成我们交给的翻译工作。客户经理工作积极,服务热情、周到,能全面的了解客户的需求,在此表示特别的感谢。

    北京中唐电工程咨询有限公司

  • 我们通过图书翻译项目与你们相识乃至建立友谊,你们报价合理、服务细致、翻译质量可靠。请允许我们借此机会向你们表示衷心的感谢!

    山东教育出版社

  • 很满意世联的翻译质量,交稿准时,中英互译都比较好,措辞和句式结构都比较地道,译文忠实于原文。TNC是一家国际环保组织,发给我们美国总部的同事后,他们反应也不错。

    TNC大自然保护协会

  • 原英国首相布莱尔来访,需要非常专业的同声传译服务,因是第一次接触,心中仍有着一定的犹豫,但是贵司专业的译员与高水准的服务,给我们留下了非常深刻的印象。

    北京师范大学壹基金公益研究院

  • 在与世联翻译合作期间,世联秉承着“上善若水、厚德载物”的文化理念,以上乘的品质和质量,信守对客户的承诺,出色地完成了我公司交予的翻译工作。

    国科创新(北京)信息咨询中心

  • 由于项目要求时间相当紧凑,所以世联在保证质量的前提下,尽力按照时间完成任务。使我们在世博会俄罗斯馆日活动中准备充足,并受到一致好评。

    北京华国之窗咨询有限公司

  • 贵公司针对客户需要,挑选优秀的译员承接项目,翻译过程客户随时查看中途稿,并且与客户沟通术语方面的知识,能够更准确的了解到客户的需求,确保稿件高质量。

    日工建机(北京)国际进出口有限公司

笔译案例
同传案例
本地化案例
公司新闻

累计翻译字数

累计同传天数